Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Тодруулбал,
- А-80 автобензин 11,113 тонн,
- АИ-92 автобензин 53,404 тонн,
- АИ-95 автобензин 6,866 тонн,
- Дизель түлш 78,759 тонн байна.
Өөрөөр хэлбэл, манай улс АИ-92 автобензиний 40, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, Дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байгаа юм.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, дизель түлшний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 700.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 14.8 мянган тонн, АИ-92 автобензин 245.1 мянган тонн, АИ-95/98 автобензин 12.5 мянган тонн, дизель түлш 347.5 мянган тонн, онгоцны түлш 21.6 мянган тонн, бусад 59.3 мянган тонн байна.