Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмж буй талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 дугаар тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Уг жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоосон. Өнөөдрөөс мөрдөх үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгаа болно.