Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн Хонгил хэмээх газарт тавдугаар сарын 28-ны 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр оржээ. Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас хоёр өрхийн гэр нурж, дөрвөн автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 05.29-ний 07:10 цагт ОБЕГ-т өгсөн байна.

Тус газарт нутагладаг малчин Б-гийн дөрвөн ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.