Монголын рок, попын ертөнцөд цахиур хагалсан өнөө цагийн домог мэт уран бүтээлчид болох "Камертон" хамтлагийн залуус ирэх зургаадугаар сарын 24-нд бүх хит дуунуудаасаа бүрдсэн энэ зуны хамгийн том шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах энэхүү тоглолтод “Харанга”, “Никитон”, “Гурван охин” хамтлаг оролцох юм байна.

Дашрамд сонирхуулахад, зургадугаар сарын 7-нд бүх тасалбар 20 хувийн хямдралтай зарагдах нь ээ.