Өөрийн амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан тасралтгүй 58 жил хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.