Хэнтий аймагт зохион байгуулагдсан 2022 оны Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээний аваргаар 18 настай их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн тодорч, Монгол Улсын шатрын 32 дахь аварга боллоо.
“Дагшаахүү” клуб, “ABChess” академи, Хэнтий аймгийн тамирчин, их мастер Д.Батсүрэн тэмцээний сүүлийн өрөгт өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр Монгол Улсын аваргын болзлыг биелүүллээ.
16 нас 11 сартайдаа их мастер цолны босго давсан Монголын хамгийн залуу их мастер Д.Батсүрэн 4 дэх удаагийн “дайралт”-аараа Улсын аварга цолны эзэн болж байна.