“Хүн” театрын уран бүтээлч, хөөмийч СТА Ж.Мэндбаяр хөөмийн уран бүтээлээс бүрдсэн пянз, CD хос цомгийг Монголд анх удаа гаргахаар болжээ. Тэрбээр пянзны нээлтээ тавдугаар сарын 27-нд хийхээр төлөвлөжээ.

Уран бүтээлч Ж.Мэндбаяр хөөмийн урлагийг хөгжүүлэх, олон нийтэд таниулахаар 20 гаруй жил ажилласан хөөмийч юм. Монголдоо анхдагч хэмээгдэх уг пянз цомгийн эх бэлтгэлийг Герман улсад хийсэн ба Улсын Филармоны Морин хуурын удирдаач Д.Түвшинсайхан продюсероор ажиллажээ.