Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн хугацаа зургаадугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа тул татвараа төлөхийг холбогдох байгууллагаас санууллаа.

Тээврийн хэрэгслийн татварыг дараах боломжуудаас сонгож цахимаар төлөх боломжтой аж.

  • ebarimt app
  • www.etax.mta.mn
  •  www.smartcar.mn
  • Гэрэгэ киоск

Хуульд, хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. 

Хэрэв зургаадугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө хэмээн заасан байдаг.