АНУ-д аялан тоглолтоо хийж байгаа Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт "The Hu" хамтлаг энэ сарын 16-ны өдөр Вашингтон ДиСи хотын “Warner theatre”-д тоглолтоо хийсэн талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ.

“The Hu” хамтлагийн дараагийн зогсоол Norfolk хот байх бөгөөд энэ 5 дугаар сард дараах газруудад тоглолт хийхээр товлосон байна.

5 дугаар сарын 19-нд Charlotte, NC

5 дугаар сарын 20-нд Raleigh, NC

5 дугаар сарын 21-нд Charleston, SC

5 дугаар сарын 25-нд Birmingham, AL

5 дугаар сарын 26-нд Little Rock, Arkansas

5 дугаар сарын 27-нд Oklahoma city, Oklahoma

5 дугаар сарын 28-нд The Woodlands, TX

5 дугаар сарын 29-нд Dallas, TX.