Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцсон.
Үүнээс -54 кг жинд О.Есүгэн Энэтхэгийн Шикшаг 3-2 харьцаагаар ялж шигшээ наймд шалгарлаа. Тэрээр хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай өнөө шөнө тулалдана.
Мөн -57 кг жинд М.Намуун Венесуэлийн Ландаета Гомезтой тулалдан 4-1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Тэрээр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай өнөө шөнө тоглоно.
Харин
- -48 кг жинд Ж.Нямсүрэн шигшээ 16-д Венесуэлийн Кадено Рохастай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.
- -50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
- -52 кг жинд Л.Алтанцэцэг шигшээ 16-д шалгарсан Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
- -60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
- -63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
- -70 кг жинд Э.Эрдэнэтуяа шигшээ 16-д Польшийн Дариа Парадад ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
- -75 кг жинд Н.Ану шигшээ 16-д Украины Каролина Махнод ялагдаж тэмцээнээ дуусгав.