Кино урлагийн салбарынхан өнгөрсөн онд хуультай болж, даргаар нь жүжигчин Ч.Ундралыг саяхан томилжээ. УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долоодугаар сарын 2-нд эцэслэн баталсан. Хууль батлагдсаны дараа буюу 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан байна.
Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно.
Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан.
Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн билээ.
Тэгвэл тэднийг танилцуулья. Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.