Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны төгрөгийн дансанд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 201 тэрбум төгрөгийн зээл өргөн төлөгджээ.
Зээлийн ангиллаар авч үзвэл:
- Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62 тэрбум төгрөг,
- Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67 тэрбум төгрөг,
- Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.
Мөн нийт 7 зээлдэгчийн 33 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан.
Эх сурвалж: Хөгжлийн банк