7300 км замыг туулж 21 аймгийн 108 сумаар дайрах "Энхийн гүйлт 2022" буухиа гүйлт тавдугаар сарын 14-д эхэлнэ гэж мэдээллээ.

"Peace Run" нь Энэтхэгийн Sri Chinmoy хэмээх зохиолч, тамирчин, зураачийн санаачилгаар 1987 оноос эхэлсэн бөгөөд Монгол улс 1995 онд нэгдэж хоёр жил тутамд нэг удаа буухиа гүйлт зохиож байна.

Энхийн гүйлтийн галт бамбарыг аймаг, сумуудаар буухиалан дамжуулах бөгөөд 15 хүний бүрэлдэхүүнтэй үндсэн баг бамбарыг унтраалгүй авч явах аж.

Биеийн тамир спортын улсын хороо, Монгол Улсын шадар сайдын ажлын албанаас дэмжиж буй гүйлтэд олон улсын тамирчид оролцох бөгөөд эв найрамдлыг сурталчилна гэв.

Гүйлт 54 хоног үргэлжилнэ.