"The Hu" хамтлаг энэ сарын 22-нд "Welcome To Rockville -2022″ фестивальд оролцохоор болжээ.
Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийсэн билээ. Мөн АНУ-д болсон "Coachella-2022" хөгжмийн наадамд Монголоос анх удаа оролцсон юм.
Тус хамтлагийн “Хүн” нэртэй аялан тоглолт өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү стадионд үргэлжилсэн билээ.
Сонирхуулахад, нийтдээ 13 оронд 23 тоглолт хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийжээ.