Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти Монголд иржээ.
Анупам Трипапти нь Энэтхэг гаралтай жүжигчин бөгөөд сүүлд "Squid game" цувралд тоглож, олны танил болсон билээ.
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төслийн хүрээнд хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ үеэр тэрбээр "Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би монгол оюутантай хамт амьдарч байсан. Мөн миний хамгийн дотны найзууд монгол оюутнууд байсан. Иймээс найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд тусалж, энэ төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна" гэлээ.