Нэгэн иргэн явган хүний зам хааж байрлуулсан тээврийн хэрэгслийг зөвтгөн бичлэг хийж цахим орчинд байршуулжээ. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу энэ нь буруутай үйлдэл бөгөөд хуулийн хүрээнд жолоочийг торгожээ.
Энэхүү зөрчилд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм /Жолоочийн үүрэг/-ийн гуравдугаар бүлгийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:
Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр хууль ёсны шаардлага тавьж, гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн
35. 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:
35.2. явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцлага тооцож, тухайн зөрчил гаргагч нь алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан асуудалд тухай хэсгийг чөлөөлөх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх ажиллагаа явуулах талаар мэдэгдэж ажилласан.
Иргэд та бүхий цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримталж замын хөдөлгөөнд оролцох нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцогч нарын хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд оруулж байгаа ухамсарт үйл ажиллагаа юм.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн, иргэдийн хэвийн аюулгүй зорчих нөхцөлд шууд нөлөөлж байгаа үйлдлээ зөвтгөн, нэг талын өнцгөөс тайлбар хийх, иргэд олон нийтийг уриалах, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд нөлөөлсөн үйлдэл хийхгүй байхыг зөвлөе.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно хэмээн заасан байдгийг анхааруулъя хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.