Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын тогтоол 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.