Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Street food эрхэлдэг залуусын төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотод хууль зөрчихгүйгээр чөлөөтэй бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин, зөвлөж ажиллахыг үүрэг болгосон захирамжийн хуулбараа өгөв.

Тэрбээр "Гарсан захирамж, шийдвэрүүд бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа нь залууст бэрхшээл болж байгаа учраас энэ захирамжийг гаргасан. Цаашид захирамж, шийдвэрийн хэрэгжилтэд нугалаа гаргаж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулсан албан тушаалтныг шууд мэдэгдэж, мэдээлэл өгч байхаар тохиролцов. Тэд ч хариуцлагатай байж, бид ч боломжоороо дэмжиж ажиллахаар боллоо" гэжээ.