Яллагдагч Б.Баасанцогтыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгуулах тухай саналыг Нийслэлийн прокурорын газраас ирүүлжээ.
Уг саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцээд:
Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.
Яллагдагч Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байна.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар