УИХ-ын гишүүн Т.Доржханд цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт УИХ хаалттай хуралдаж, Хөгжлийн банктай холбоотой гишүүдээ хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" гэдэг тайван жагсаалыг эхлүүлэх бөгөөд үүнд залуучуудыг мөн уриаллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлнэ гэлээ.