Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээр Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэдгийг мэдэгдэн хэвлэлийн хурал хийв.

Энэ үеэр Халдашгүй байдлын дэд хорооноос “Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Гишүүдээс ирүүлсэн мэдүүлэг, тодруулгыг тодорхой ярих боломж хуулиараа байхгүй.

Энэ хэрэг нь Прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлтэй ирсэн. Тиймээс цаашид энэ асуудлын талаарх нэгдсэн шийдвэр УИХ-ын нэгдсэн чуулганаар гарна” гэлээ.

Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцдэг бөгөөд Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаах, хэрэг материалтай бүрэн танилцах эрхтэй байдаг юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд ахалдаг бөгөөд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар мөн дэд хорооны бүрэлдэхүүнд багтдаг.