НӨАТ-ын энэ оны I улирлын  буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Сангийн яаманд мэдээллийг өчигдөр /2022.04.25/ хүргүүлжээ.

НӨАТ-ын буцаан олголтыг:

  • I улирлынхыг 4 дүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • III улирлынхыг 10 дугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.