УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
Энэ үеэр төрийн үйлчилгээний албан хаагчдын шатлалын заримыг нь нэг ижил түвшинд хүргэн, нэмэгдүүлсэн талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өгч байв.
Харин Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Төсвийн тодотголын хууль батлагдаад ирэх тавдугаар сарын 1-нээс Боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авна. Эрүүл мэнд, Соёлынхон мөн адил салбар салбартаа очиж бүх зүйл ойлгомжтой болно.
ТҮ-1-ТҮ-3 дээр байгаа цалин багатай албан хаагчдын цалинг тавдугаар шатлалд оруулахаар цалин тодорхой хувиар нэмэгдэж, бодитой дэмжлэг болно. Дээр нь төлж байгаа НДШ-ийн 50 хувь нь тухайн албан хаагчид орлого болж үлдэнэ. Ийм маягаар төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа орлогыг бодлогоор хамгаалах Төсвийн тодотголын хууль батлагдах гэж байгаа юм" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.