Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн.
Хоёрдугаар шатны төслийг эхлүүлэхээр ЖАЙКА мэргэжилтний багтай хамтарсан уулзалтыг хийж, ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Төслийн эхний шатанд хийсэн ажлуудын нэг нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ. Тус үнэлгээгээр өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 200 гаруй барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлжээ. 130 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах буюу хүчитгэх шаардлагатай гэж үзсэн байна.
Тиймээс газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны Засгийн газрын хэрэгжүүлэх чиг үүргийн хувьд, гамшиг үүссэн үед хэвийн ажиллагаа нь доголдож үл болох төрийн байгууллагын барилга байгууламж, нэгдсэн эмнэлэг гэх мэт олон нийтийн чухал ач холбогдолтой барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг үнэлнэ.
Хүчитгэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Онцгой байдлын ерөнхий газраас төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх саналыг гаргав гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.