Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151,328,086,239 /нэг зуун тавин нэгэн тэрбум гурван зуун хорин найман сая наян зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгааг  Хөгжлийн банкнаас мэдээллээ.

 

Зээлийн ангиллаар авч үзвэл,

  • Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг
  • Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг
  • Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,261,069,401 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан аж.